ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Автотээврийн хэрэгслийн бүртгэлээс үүдэлтэй татварын асуудал нь жил бүр давтагдаж төр, хувийн хэвшлийн аль аль талд нь хүндрэл учруулсаар байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэлд хүрэх зорилготой хамтарсан уулзалтыг 2024 оны 10-р сарын 3-ны өдөр Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Автотээврийн үндэсний төв, МББСБХолбоо, гишүүн байгууллагын хамтаар зохион байгууллаа.
Уулзалтаар автотээврийн хэрэгслийн өмчлөгч буюу банк бус санхүүгийн байгууллагаар татвар төлүүлэх шаардлага тавих, данс хаах хүртэлх хүндрэлтэй асуудлууд мөн өнөөдрийн байдлаарх эрхзүйн зохицуулалтын дагуух төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, энэ хүрээнд боломжит гарц, шийдлийн талаар оролцогчид санал солилцлоо.
Түүнчлэн асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготой Татварын ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Автотээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, МББСБХолбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн энэ хугацаанд данс хаахтай холбоотой асуудлаар татвар төлөгч банк бус санхүүгийн байгууллагуудад хүндрэл учруулахгүй, бодит эрсдэлд суурилан шийдвэрлэж байхыг харилцан ойлголцов.
You may also like
МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ 5 ТӨРӨЛТ “ГУРАВДУГААР БАГА ОЛИМП” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
- October 22, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ