Уламжлал болсон АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ аяныг энэ сарын 19-20-ны өдрүүдэд ТОМ ЗҮРХИЙГ БҮТЭЭЕ уриа дор амжилттай зохион байгууллаа.
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аяныг санаачлан гишүүн байгууллагуудынхаа хамтаар “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран 6 дахь жилдээ энэ онд 2 дах удаагаа орон даяар амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн аянд Холбооны гишүүн 21 ББСБ-ын 370 гаруй ажилтан хамрагдаж 1100 хүнийг эмчлэх, тэдэнд амьдрал бэлэглэх их үйлсэд хувь нэмрээ орууллаа. Нийт 6 жилийн хугацаанд давхардсан тоогоор 120 ББСБ-ын 1500 гаруй ажилтан тус аянд оролцож 4227 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ТОМ ЗҮРХИЙГ бүтээлээ.
Цусаа хандивласнаар эрүүл мэндээ хянах, калори шатаах, төмрийн илүүдэл, элэг гэмтэхээс сэргийлэх, хорт хавдар, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулах зэрэг олон ач тустай байдаг.
“Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аянд 6 жилийн хугацаанд идэвхтэй оролцсон Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Транскапитал ББСБ
БИД ББСБ
Таван богд финанс ББСБ
Газаркапитал партнерс ББСБ
БСБ финанс ББСБ
Сайн финанс энд трансфер ББСБ
Начин Заан финанс ББСБ
Энт кредит инвестмент ББСБ
Гэрэл финанс ББСБ
Омни капитал ББСБ
Үйзэн ивээлт ББСБ
Шийдэл финанс ББСБ
Бүрэн финанс ББСБ
Инвескор хэтэвч ББСБ
Ард кредит ББСБ
Трастфинанс ББСБ
Микрокредит ББСБ
Сэндли ББСБ
Есөн шижир инвест ББСБ
Бичил глобус финанс ББСБ
Кловер ББСБ
You may also like
Санхүүгийн зохицуулах хороотой уулзалт зохион байгууллаа.
- October 10, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ