“СУДЛААЧ ОЮУТАН–2026” Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний VII бага хурал амжилттай зохион байгуулагдлаа!

2026.04.23
Мандах Их Сургууль
“Тогтвортой хөгжил, ногоон ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус хурал нь оюутнуудын судалгаа, шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, инновацлаг санааг дэмжих зорилготойгоор 7 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Хамтран зохион байгуулагч: Монголын ББСБ-уудын холбоо
Ивээн тэтгэгч: Микро кредит ББСБ Micro Credit
Энэ удаагийн хуралд:
6 их сургуулиас ирүүлсэн 40 илтгэлээс
шилдэг 20 илтгэл II шатанд шалгарч,
санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдаанд хэлэлцэгдэв.
Шагналт байр:
I байр – Н.Гойгордулам (Мандах Их Сургууль, Маркетинг менежмент-4)
II байр – Ц.Намуунаа, Б.Мөнхжаргал (МУИС, Маркетинг менежмент-3,4)
III байр –
• Ц.Номиндарь, М.Давааням, Г.Намуунцэцэг (СЭЗИС, МУИС, Санхүү менежмент-4)
• А.Гантигмаа, О.Эрдэнэцацрал (Мандах Их Сургууль, Санхүү банк-3)
Тусгай байр:
• А.Энхжаргал (Мандах Их Сургууль, Логистик менежмент-4)
• Э.Анжелла, Г.Билгүүн, М.Билгүүнзаяа (СЭЗИС, Санхүүгийн удирдлага-4)
Судалгааны чиглэлүүд:
Ногоон хөгжил, дижитал шийдэл, хот төлөвлөлт, хэрэглэгчийн зан төлөв зэрэг орчин үеийн чухал асуудлуудыг хамарсан, шинэлэг агуулгатай байлаа.
Энэхүү хурал нь оюутан судлаачдын
бие даан судалгаа хийх чадвар,
шүүмжлэлтэй сэтгэлгээ,
бүтээлч хандлагыг хөгжүүлэх чухал индэр болж чадлаа.








