Холбооны “NBFI Morning Lecture” цуврал лекцийн энэ удаагийн дугаарт Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар урилгаар хүрэлцэн ирж, Хурдтай суралцах чадвар сэдвээр лекц орлоо.

Анхаарал төвлөрөл, хурдан тогтоох аргачлалын суурь нь хүний сэтгэл хөдлөл, төсөөлөн бодох чадвартай шууд холбоотой. Иймд анхаарлаа төвлөрүүлж, санах ойгоо сайжруулахыг хүсвэл мэдээллийг зүгээр уншиж тогтоох бус сэтгэл хөдлөлөөр амь оруулж, өнгө, дуу, хөдөлгөөнтэйгээр төсөөлж сурах нь хамгийн үр дүнтэй арга юм байна.
Энэ удаагийн лекцийг дэмжин хамтран ажилласан Сайн финанс энд трансфер ББСБ-ын удирдлага, хамт олондоо баярлалаа.
Хүрэлцэн ирсэн нийт оролцогчид болон Х.Хатанбаатар багшдаа талархал илэрхийлж, амжилт хүсье.






