ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

Банк бус санхүүгийн байгууллагын салбарын татварын бүртгэл, тайлагналын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэлд хүрэх, татварын хуулийн хэрэгжилт, ойлгомжтой байдал, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээрх хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гурван талт хамтарсан уулзалт боллоо.
Тус уулзалтад МББСБХолбооны ерөнхийлөгч С.Мөнхзул, ТЕГ-ын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Л.Мөнхтуул, татварын улсын байцаагч Ц.Ундармаа, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Хишигзул, зөвлөхүүд болон Холбооны Нягтлан бодох бүртгэл, Хуулийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд оролцож, санал солилцлоо.






