Сайн байцгаана уу

“ББСБ-ТУР 2025” аялалыг зохион байгууллаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МББСБХолбооны “Алтан од” цомын эзэн шилдэг гишүүн байгууллагуудаар зочлон тухайн байгууллагын соёл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, тэргүүн туршлагатай танилцах боломжийг олгодог “ББСБ-ТУР 2025” аялалыг 9 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн аялалд нийт 46 ББСБ-ын удирдлага, ажилтнууд хамрагдан Оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй байгууллага Покет, Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага Инвескор, Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага Транскапитал, Шилдэг зээлээс бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллага Сэнд Эм Эн, Шилдгийн шилдэг байгууллага Таван богд финансын оффисоор зочиллоо.
Тур аяллыг хамтран зохион байгуулж, аялалд оролцогсдыг халуун дотноор хүлээн авсан оны шилдэг байгууллагуудын удирдлага, хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.








