Сайн байцгаана уу,
СЗХ-ны сургалтын журмын 2.4.2 дахь заалтад өөрчлөлт орсны дагуу КОМПЛАЕНСЫН АЖИЛТНУУД нь мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, шалгалт өгөн, сертификат авах үүрэг хүлээсэн болно. Иймд МББСБХ Санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагатай хамтран “Комплаенсын ажилтныг мэргэшүүлэх” сургалтыг 08 сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Та бүхэн комплаенсын ажилтнаа чадавхжуулан байгууллагаа эрсдэлээс сэргийлээрэй.
Сургалтын зорилго:
Комплаенсын ажилтнуудыг нарийн мэргэшүүлснээр МУТС болон комплаенсын бусад эрсдэлээс байгууллагаа урьдчилан сэргийлэх цаашлаад салбарын нэр хүнд эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж, системтэй, ахисан шатны мэдлэг олгох юм.
Зорилтот бүлэг:
МУТСТ тухай хуулийн 4.1.-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн МУТСТ үйл ажиллагаа хариуцсан комплаенсын ажилтнууд болон хууль эрх зүй, дотоод хяналт хариуцсан ажилтнууд хамрагдана.
Сургалтын арга хэлбэр:
Сургалт нь Санхүүгийн боловсролын HUB-ын МУТСТ чиглэлээр олон улсын болон дотоодын сертификаттай, туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан дотоодын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт, олон улсын практик, тэргүүн туршлагаас суралцах, бодит кейс дээр ажиллах, харилцан ярилцах байдлаар цахимаар Zoom meeting платформ дээр явагдах бөгөөд Бататгал хэлэлцүүлэг нь сургалтын 5 дахь өдөр танхимаар явагдана.
Сургалтын онцлог:
Бататгал хэлэлцүүлэгт СЗХ, СМА, Монголбанк болон хууль сахиулах байгууллага, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Сургалтад оролцсон нийт ажилтан сургалтын эцэст шалгалт өгнө, 70 хувиас дээш оноогоор тэнцсэн тохиолдолд СЗХороотой хамтарсан Мэргэшүүлэх сургалтын сертификат олгоно.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes