Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх “ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” сэдэвт сургалтыг 2024 оны 6-р сарын 05-ны өдөр Цадиглан фемис солюшинс ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
2024 оны 01-р сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “Иргэний процессын хууль” гэх/-д “ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” нэртэй 7 /Долоогийн нэгдүгээр дэд/-р бүлгийг 11 шинэ зүйл, 43 шинэ заалт бүхий бодлогын өөрчлөлт оруулсан.
Энэхүү хуулийн өөрчлөлтөөр ≤ 13,320,000 төгрөгийн (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *20) хүртэл нэхэмжлэлийн дүнтэй зээлийн гэрээнүүд болон нэхэмжлэлийн дүнгээс үл хамаараад шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээрх барьцаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн маргаануудыг түргэвчилсэн аргаар шуурхай шийдвэрлэх ач холбогдолтой.
Иймд ББСБ-ын Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүн, зээлийн хорооны гишүүн, зээлийн менежер, тусгай аквтивын мэргэжилтэн зэрэг албан тушаалтнууд нь нэн тэргүүнд энэхүү хуулийн чухал шинэчлэлийн талаар зохих мэдлэгтэй буюу тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байж энэхүү өөрчлөлтийг бодит байдалд эерэгээр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Сургалт болох газар:
Корпорэйт зочид буудлын 3 давхарт /Баянгол зочид буудлын ард/
Бүртгэл:
6-р сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
Та бүхэн оролцох хүний мэдээллийг admin@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 5 hours
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes