Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос ББСБ-ын нягтлан бодогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, санхүү, татварын бүртгэл тайлагналын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд ББСБ-ын нягтлан бодогчдод зориулан “ББСБ-ын эрх зүйн зохицуулалт, татварын бүртгэл тайлагнал, анхаарах асуудлууд” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулах гэж байна.Сургалтын зорилго: ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, хяналт шалгалтын анхаарах асуудал, татварын хууль тогтоомж, татварын бүртгэл тайлагналын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оршино.Сургалтын хамрах хүрээ: ББСБ-ын нягтлан бодогч, удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд.Бүртгэл: Дараах линкээр https://forms.gle/tSnD13xsncxedcwa9 12-р сарын 01-ний өдөр хүртэл ирүүлнэ үү.
ББСБ-ын эрх зүйн зохицуулалт, татварын бүртгэл тайлагнал, анхаарах асуудлууд сэдэвт цахим сургалт
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







