Оны “Алтан од хүндэтгэлийн ёслол” боллоо
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа бичил санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг ажилтнууд, гишүүн байгууллагуудаа шалгаруулах “Алтан Од-2024” хүндэтгэлийн ёслолыг амжилттай зохион байгууллаа.
Үе үеийн “Алтан-Од”-ын эзэд гишүүн байгууллагууддаа үлгэр дууриалал болж, салбарыг өндөрт өргөж, тогтвортой хөгжлийг түүчээлэгч нь байх хүндтэй үүргийг хүлээж байдаг онцлогтой. Банк бус санхүүгийн байгууллагын салбарын хөгжил хурдацтай өрнөж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хүрээгээ тэлсээр байгаа энэ цаг үед энэ жилийн “Алтан Од” шагналыг шинэлэг номинациудаар баяжуулсан билээ. МББСБХолбоо энэ жилээс “Оны шилдэг гүйцэтгэх захирал”, “Оны шилдэг газар, хэлтсийн захирал” гэсэн ангиллуудыг нэмж, удирдлагын түвшний шилдэг захирлуудаа шалгаруулан алдаршуулах болсноороо онцлогтой юм.
Мөн Оны шилдэг мэргэжилтэн, Оны шилдэг менежер зэрэг ангиллуудыг шинээр бий болгож илүү өргөн хүрээг хамруулж байна. Энэхүү өөрчлөлт нь салбарынхаа мэргэжилтэн, ажилтнуудын ур чадвар, манлайллыг алдаршуулж, хөгжлийг илүү бүрэн дүүрэн үнэлэх чухал алхам болсон. Энэ жилийн хувьд салбарын 150 гаруй шилдэг ажилтнуудын нэрийг гишүүн байгууллагууд дэвшүүлж, материалаа ирүүлсэн ба чадварлаг мэргэжилтэнгүүдээ тодорхойлж идэвхтэй оролцсон Та бүхэнд талархал илэрхийлье.
Салбарын шилдэгүүдээр шалгарсан 2024 оны “АЛТАН ОД” ШАГНАЛЫН ЭЗДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ТАВАНБОГД ФИНАНС
Оны шилдэг байгууллага:

ИНВЕСКОР ХЭТЭВЧ
Оны шилдэг Санхүүгийн хүртээмжтэй байгууллага:

ИНВЕСКОР
Оны шилдэг Бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага:

ТРАНСКАПИТАЛ
Оны шилдэг Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага:

СЭНД ЭМ ЭН
Оны шилдэг Зээлээс бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллага:
Оны шилдэг Гүйцэтгэх захирал
- Газаркапитал партнерс С.Мөнхгэрэл Гүйцэтгэх захирал
Оны шилдэг газар, хэлтсийн захирал
- Вишнфанд С.Ганмөрөн Нийгмийн үр нөлөө хариуцсан захирал
- Бэрс финанс Я.Адъяахүү Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
Оны шилдэг салбарын захирал
- Дарь Финанс Г.Одхүү Салбарын захирал
- Бэрс финанс С.Доржбат Салбарын захирал
- БИД Д.Мөнхсайхан Салбарын захирал
Оны шилдэг менежер
- Транскапитал Б.Март Оффис менежер
- Сэнд эм эн П.Энхмандах МАБ, Комплаенс хариуцсан менежер
- Нэткапитал Финанс Корпораци О. Дэмэд Дижитал салбарын удирлагын газрын ахлах менежер
Оны шилдэг мэргэжилтэн
- Сэкюр финанс Н.Мөнхзул Зээлийн эдийн засагч
- Ви эс ти мирайс О.Отгонсүрэн Ахлах зээлийн эдийн засагч
- Алтан зоос капитал Д.Отгонцэцэг Нягтлан бодогч
- Сэнд эм эн О.Түмэндалай Программ хангамжийн инженер
- Ашид Капитал Э.Пунсалдулам Комплаенсын ахлах мэргэжилтэн
- Инвескор О.Даваацэцэг Да хүрээ салбарын Зээлийн ахлах эдийн засагч
- Инвескор хэтэвч С.Тэмүүжин Төслийн менежер
- Улз финанс Я.Цэдэнсодном зээлийн эдийн засагч
- Алаг Уул Ган Н.Хулан Нягтлан бодогч
- БИД М.Долгоржав Ахлах нягтлан бодогч
Оны шилдэг ажилтан
- Нэткапитал Финанс Корпораци С.Бадамцэрэн Үйлчлэгч
- Транскапитал Н.Энхмөнх Харуул хамгаалалтын ажилтан
Амжилт ололтыг хамтдаа бүтээсэн Эрхэм гишүүд, хамтран ажиллагч Та бүхэнд ирж буй 2025 ондоо ажил үйлс тань сэтгэгчлэн бүтэж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
You may also like

“Бизнесийн зээлийн судалгаа, шинжилгээ” сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд гишүүн санхүүгийн байгууллагын ажилтнуудад зохион байгууллаа.
- February 21, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
