“Бизнесийн зээлийн судалгаа, шинжилгээ” сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд гишүүн санхүүгийн байгууллагын ажилтнуудад зохион байгууллаа.

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Ашид мэргэн консалтинг фирм ХХК-тай хамтран “Бизнесийн зээлийн судалгаа, шинжилгээ” сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд гишүүн санхүүгийн байгууллагын ажилтнуудад зохион байгууллаа.
Сургалтаар бизнесийн зээлийн судалгааны хандлага, арга аргачлалуудын талаар өргөн хүрээнд танилцуулсан бөгөөд ур чадвар, олж авсан мэдлэгээ бататгах кейс жишээтэй ажилласан.
Сургалтыг удирдан явуулсан Ашид мэргэн консалтинг фирм ХХК-ийн сургагч багш нар болон сургалтанд хамрагдсан ажилтнууддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Ирэх 3-р сард “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

