БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛАГУУДЫН АНХААРАЛД

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, бүртгэлтэй этгээдүүд нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигладаг тул Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар мэдээлэл хариуцагчид тооцогддог. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, 22.6-д зааснаар мэдээлэл хариуцагч нь зөрчил, түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний тухай бүртгэл хөтөлж, бүртгэлийг жил бүрийн нэгдүгээр сард Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх, мөн түүний шаардсанаар тухай бүр хүргүүлэх зохицуулалттай. Иймд Та бүхэн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах явцад илэрсэн зөрчил, түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний бүртгэл хөтөлж, хуульд заасан хугацаанд багтаан Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу. Тус бүртгэлийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мөн давхар хүргүүлж албан үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу. СЗХ-ны холбогдох албан үүрэг, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан зөрчлийг мэдэгдэх тухай зөвлөмж”, “Зөрчлийн бүртгэлийн маягт”ыг хавсаргав.