УУЛЗАЛТАНД УРЬЖ БАЙНА

МББСБХолбоо нь банк бус санхүүгийн байгууллагуудын тогтвортой хөгжлийг хангах, төрийн болон ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохицуулагч байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон тэдгээрт салбарын саналыг тусгах, хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан уулзалтыг 2025 оны 10-р сарын 31-ний өдрийн 14.00-17.00 цагт Ялалт плазагийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Холбооны Удирдах зөвлөл, Банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.
Тиймээс Та бүхнийг энэхүү уулзалтад идэвхтэй оролцон саналаа илэрхийлэхийг урьж байна.
Огноо: 2025.10.31-ний өдрийн 14:00-17:00 цагт
Хаана: Ялалт плаза, 7 давхар, 701 тоот хурлын танхимд, Төрийн банктай хаалгаар орно. /ЧД 5-р хороо, Гэсэр сүмээс Баянбүрд явах зам дагуу, Нисдэг машины чанх урд/
Бүртгэл: Дараах холбоосоор орж 10-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.
You may also like

АЛТАН ОД 2025 ШАГНАЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
- October 24, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

