Монгол Улсын Их Хурлын Дарга С.Бямбацогт Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Мөнхзул болон Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Холбооны зүгээс хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, бичил санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, татварын таатай орчныг бүрдүүлэх бодлого, санхүүгийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд саналаа илэрхийлээ.










