САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ.

Санхүүгийн зохицуулах хороотой өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн, цаашид хэрэгжүүлбэл зохих асуудлаа хэлэлцсэний дагуу Харилцан ойлголцлын санамж бичгээ 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь банк бус санхүүгийн байгууллагын салбарын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй үр нөлөөг дээшлүүлэх, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагын түншэлийг бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах болно.




