МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монголбанкны зээлийн мэдээллийн сан (ЗМС)-д шинэчилсэн протоколоор зээлийн мэдээллийг нийлүүлэхэд гарч буй хүндрэл, протоколын зарим талбаруудад өөрчлөлт оруулах хүсэлт, шалтгаан зэрэг асуудлаар мэдээлэл солилцох, шаардлагатай зарим мэдээллийг тодруулах, мэдээлэл авах уулзалтыг Монголбанкны Зээлийн мэдээллийн албатай хамтран 2025 оны 05 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Монголбанкны хурлын танхимд зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад Зээлийн мэдээллийн албаны албан тушаалтнууд болон ББСБ-ын 200 гаруй төлөөлөл оролцлоо.








