Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүй, зах зээлийн судалгаа шинжилгээ, тэдгээрийн зохих хөгжүүлэлтэд хамтран ажиллах, хурал, уулзалт зохион байгуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өрнүүлэх, сургалтуудад хамруулах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн талууд банк бус санхүүгийн салбарын өнөөгийн байдал, олон улсын хөгжлийн чиг хандлагын талаарх харьцуулсан судалгааг хамтран хийж, хууль тогтоомжийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэн ажиллахаар харилцан тохиролцлоо







