МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзан, санхүүгийн салбарын өрсөлдөх чадвар болон бизнесийн орчны тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.

Уулзалтад МББСБХ-ны Ерөнхийлөгч С.Мөнхзул, Гүйцэтгэх захирал С.Жавхлантөгс болон Удирдах зөвлөлийн гишүүд болох А.Алтансүх, З.Алтанзул, Д.Баясгалан нар оролцож, ББСБ-ын салбарт үүсээд буй бодит нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Дэлгэрэнгүй






