ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ”-Т МББСБХОЛБОО, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ОРОЛЦЛОО

Өмнөговь аймгийн ЗДТГ болон Санхүүгийн зохицуулах хороо, МУИС хамтран Иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, өдөрлөг”-ийг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгууллаа.
Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон санхүүгийн салбар, холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээний үеэр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Гүйцэтгэх захирал О.Цэрэндулам салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөл иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, бүтээгдэхүүн үйлчилгээг оновчтой сонгох талаар мэдээлэл өгч ажиллаа.







