НИЙТ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Гэрээний төсөлд санал авч байна Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татвар төлөгчийн мэдээллийг ББСБ-аас гаргуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Татварын ерөнхий газар, ББСБ хооронд хийх гэрээний төслийг Та бүхэнд хүргүүлж байна. Энэ чиглэлээр нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг 2024 оны 10-р сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газраас мөн зохион байгуулсан. Иймд Та бүхэн гэрээний төсөлтэй танилцан, тусгах саналаа 2024 оны 11-р сарын 8-ны дотор ceo@bbsb.mn хаягаар Холбоонд ирүүлэн хамтран ажиллана уу.