AI + Game = Санхүүгийн шинэ хандлага

Санхүүгийн Зохицуулах Хороо болон Lemon Press-н хамтран зохион байгуулсан “Санхүүгийн Инновац ТекСпринт – 2026” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. ![]()
Ямар шийдлүүдийг хайв? ТекСпринт уралдаан 2 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад эцсийн шатанд тунаж үлдсэн 11 баг хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгч санхүүгийн ухаалаг шийдвэр гаргаж, өр төлбөрөө ухаалгаар зохицуулах технологид суурилсан инновац шийдлүүдээ танилцуулав.
![]()
Нийтлэг шийдэл: AI + Game
Багуудын санал болгосон бүтээгдэхүүн, платформууд өөр өөр байсан ч нэг ижил чиг хандлага тод харагдсан нь хиймэл оюун ухаан болон тоглоомжуулалтыг хослуулсан шийдлүүд байв. За тэгээд урьдчилсан болон менторын шатыг давж ₮21 саяын шагналын эзэн болсон шилдэг багуудын шийдлийг харвал,
Centro (I байр): Зээлийн хэт өсөлтийг “Finance AI Advisor”-оор дамжуулан шийдвэрлэхээр зорьжээ. Тэд хэрэглэгчийн дата дээр анализ хийж, зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй зан төлөвийг нь сайжруулах зөвлөмж өгөхөд төвлөрсөн байна.
FinMind (II байр): “FinCity” хэмээх виртуал хотыг санаачилсан нь сонирхолтой шийдлүүдийн нэг байв. Хэрэглэгчийн санхүүгийн эрүүл мэнд сайн байвал түүний виртуал хот үзэмжтэй, хөгжилтэй байх аж. Энэхүү сэтгэлзүйн холбоо нь санхүүгээ хянах сэдлийг төрүүлэх юм.
Дэлгэрэнгүйг: https://lemonpress.mn/post/rYxXhiWhInL






