Сайн байцгаана уу,
МББСБХолбооны гишүүн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан удирдлага, менежерүүдэд зориулсан “Ажлын гүйцэтгэлийг удирдах OKR арга зүй” 2 өдрийн цахим сургалтад Та бүхнийг идэвхтэй хамрагдаж мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байгууллагынхаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье. Доорх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Сургалтын зорилго:
Бизнесийн орчин тодорхойгүй, замбараагүй энэ цаг үед бизнесийн байгууллагуудын тэсэж үлдэх, хурдтай өсөж, өөрчлөгдөх шаардлага бий болж байна. Тэгвэл гүйцэтгэлийг удирддаг аргачлал /Objective & Key Results/-ыг хэрэгжүүлснээр баг бүрийн ажлын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, улмаар сайжруулснаар мэдээлэл солилцоо, нэгж хоорондын хамтын ажиллагааг уян хатан процессоор явуулах нөхцөл бүрдэж, байгууллага зорилгодоо хүрэх боломжтой болно. Глобал орчинд байгууллага, компаниуд бизнесийн хямралыг даван туулахын тулд OKR аргачлалыг хэрэгжүүлж байгаа тул манай сургалт ББСБ-дад энэхүү аргачлалыг хэрхэн бэлдэх, боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй, хэрэглээ талаас ур чадвар олгох зорилготой юм.
Зорилтот бүлэг:
МББСБХолбооны гишүүн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан удирдлага, менежер
Сургалтын арга хэлбэр:
Мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлэг, багаар ажиллах, интерактив байдлаар явагдана.
Сургалтаас хүлээгдэж буй үр дүн:
Сургалтаар OKR ойлголттой болсноор хэрхэн боловсруулах арга зүйд суралцан ажлын байран дээр хэрэглэх бодит ур чадвар олгогдох ба байгууллагынхаа баг бүрийн ажлын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, улмаар сайжруулснаар мэдээлэл солилцоо, нэгж хоорондын хамтын ажиллагааг уян хатан процессоор явуулах нөхцөл бүрдэж, байгууллага зорилгодоо хүрэх боломжтой болно.
Сургалтын хугацаа:
2023 оны 5 сарын 29-30-ны өдрүүд 10:00-13:00 цагийн хооронд
Сургалт болох газар:
Зүүм платформоор явагдана.
Сургалтын төлбөр:
Сургалтын төлбөр 1 хүний 140,000 төгрөг байна.
Бүртгэл:
Оролцох хүний мэдээллийг хасвсралтад буй хүснэгтийн дагуу бөглөн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг дуустал admin@bbsb.mn хаягаар илгээгээрэй.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes