Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 2.1.5 дахь хэсэгт заасны дагуу ББСБ-ын удирдлага нь шинээр тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд “Банк бус санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал мэргэшүүлэх сургалт”-д хамрагдаж гэрчилгээ авсан байна гэж заасан.
Энэхүү журмын дагуу Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулдаг "ББСБ-ын Гүйцэтгэх захирал мэргэшүүлэх сургалт" 2026 оны 09-р сарын 30, 10-р сарын 01,02-ны/Лхагва, Пүрэв, Баасан/ өдрүүдэд болно.
Хамрах хүрээ: ББСБ-ын Гүйцэтгэх захирлууд, удирдлагууд
Сургалтын хугацаа: 09-р сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд
Сургалт болох газар: Корпорэйт зочид буудлын 3 давхарт /Баянгол зочид буудлын ард/
Бүртгэл: 09-р сарын 24-нийг дуустал бүртгэнэ. Оролцох удирдлагын мэдээллийг training@bbsb.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77008380 дугаараар холбогдож авна уу.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







