МББСБХолбоо гишүүн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан удирдлага, менежерүүдэд зориулсан “Ажлын гүйцэтгэлийг удирдах OKR арга зүй” цахим сургалт 5-р сарын 21-22-нд болох тул Та бүхнийг идэвхтэй хамрагдаж мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байгууллагынхаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье.
Сургалтын зорилго:
Бизнесийн орчин тодорхойгүй, замбараагүй энэ цаг үед бизнесийн байгууллагуудын тэсэж үлдэх, хурдтай өсөж, өөрчлөгдөх шаардлага бий болж байна. Тэгвэл гүйцэтгэлийг удирддаг аргачлал /Objective & Key Results/-ыг хэрэгжүүлснээр баг бүрийн ажлын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, сайжруулснаар мэдээлэл солилцоо, нэгж хоорондын хамтын ажиллагааг уян хатан процессоор явуулах нөхцөл бүрдэж, байгууллага зорилгодоо хүрэх боломжтой болно. Глобал орчинд байгууллага, компаниуд бизнесийн хямралыг даван туулахын тулд OKR аргачлалыг хэрэгжүүлж байгаа тул энэхүү сургалт ББСБ-дад энэхүү аргачлалыг хэрхэн бэлдэх, боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй, хэрэглээ талаас ур чадвар олгох зорилготой юм.
Зорилтот бүлэг:
Хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан удирдлага, менежер
Сургалтын арга хэлбэр:
Мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлэг, багаар ажиллах, интерактив байдлаар явагдана.
Сургалтаас хүлээгдэж буй үр дүн:
Сургалтаар OKR ойлголттой болсноор хэрхэн боловсруулах арга зүйд суралцан ажлын байран дээр хэрэглэх бодит ур чадвар олгогдох ба байгууллагынхаа баг бүрийн ажлын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, улмаар сайжруулснаар мэдээлэл солилцоо, нэгж хоорондын хамтын ажиллагааг уян хатан процессоор явуулах нөхцөл бүрдэж, байгууллага зорилгодоо хүрэх боломжтой болно.
Сургалтын хугацаа:
2024 оны 05 сарын 21-22-ны өдрүүд 10:00-13:00 цагийн хооронд
Сургалтын хэлбэр:
Зүүм платформоор явагдана.
Бүртгэл:
Оролцох хүний мэдээллийг хавсралтад буй хүснэгтийн дагуу бөглөн 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор admin@bbsb.mn хаягаар илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77008380 дугаарт холбогдож авна уу. Баярлалаа.
Та бүхний ажилд амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 2 days
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes