Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.” гэж заасан.
Үүний дагуу Монголын ББСБ-уудын Холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулдаг “ББСБ-ын гүйцэтгэх захирал мэргэшүүлэх сургалт”-ыг 2024 оны 10 дугаар сарын 02-04-ний /Лхагва, Пүрэв, Баасан/ өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Хамрах хүрээ: ББСБ-ын гүйцэтгэх захирлууд, удирдлагууд
Сургалтын хугацаа: 10-р сарын 02-04-ний өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд
Сургалт болох газар: Корпорейт зочид буудлын 3 давхарт /Баянгол зочид буудлын ард/
Сургалтын төлбөр: Гишүүн ББСБ 550,000 төгрөг, гишүүн бус ББСБ 650,000 төгрөг
Бүртгэл: 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцох удирдлагын мэдээллийг admin@bbsb.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77008380 дугаараар холбогдож авна уу.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 days
- Skill level Expert
- Students 0
- Assessments Yes