МББСБХолбоо нь салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгтэй /ТМЗН/ хамтран холбооны гишүүн байгууллагуудын нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн билээ.
Энэ удаагийн “ББСБ-ын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалт”-ыг 2026 оны 05-р сарын 04-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго: Тус сургалтад хамрагдсанаар ББСБ-ын нягтлан бодох бүртгэлийн журам, ББСБ-ын үйл ажиллагааны зохицуулалт, тусгай зөвшөөрөл, зохистой харьцаа, активыг ангилах журам, мастер тайлан гаргах, татварын бүртгэл тайлагнал, татвар санхүүгийн бүртгэл тайлагнал болон холбогдох хууль эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд нь туслах, татварын ачааллыг хэмжих, татварын нөлөөллийг шийдвэр гаргалтдаа ашиглах, татвар, санхүүгийн тайлан унших арга зүйн мэдлэг олж авна.
Байршил: СБД, 6-р хороо Метро бизнес төв Б корпус 4 давхар /Метро малл худалдааны төвийн ард тал, СУИС-ийн зүүн хойно/ Сургалтын бүртгэл: Сургалтад хамрагдах хүний мэдээллийг training@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.
/Оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй!/
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







