МББСБХолбоо нь ББСБ-ын дотоод аудитор, хяналтын ажилтнуудад зориулсан “ДОТООД АУДИТЫН ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн 31 болон 32 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ний 483 дугаар тогтоол, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” болон бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны Улсын гурав, дөрөв, тавдугаар зөвөлгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгагдсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад “Дотоод хяналт, аудитыг” хөгжүүлэх зорилтын хүрээнд дотоод хяналт, аудитораар ажиллах боловсон хүчнийг богино хугацааны сургалтад хамруулж, мэргэшүүлэх шаардлагатай. Байгууллагын сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд засаглал доторх дотоод аудитын бүтцийг бий болгох нь туйлын ач холбогдолтой.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Банк бус санхүүгийн байгууллагын дотоод аудиторууд, хяналтын ажилтнууд, аудитын хорооны гишүүд.
Сургалтад хамрагдсанаар та ямар шинэ мэдлэг, чадвар эзэмших вэ?
ББСБ-ын дотоод аудитын дүрэм боловсруулах аргачлалд суралцана.
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол Улсын шилдэг аудитор, Монгол Улсын Мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаяр удирдана.
Сургалтын агуулга /ерөнхий байдлаар/
- Дотоод аудитын дүрэм боловсруулах хууль эрх зүй
- Дотоод аудитын дүрмийн загвар
- Дотоод аудитын дүрмийн жишээ болон бусад шилдэг туршлагууд.
- Аудитын хорооны дүрэм боловсруулах
Сургалтын төлбөр:
1 Хүний төлбөр 120,000 төгрөг бөгөөд уг төлбөрт сургалтын анги танхим, цай кофе, сургалтын материалын үнэ багтсан болно.
Сургалтын хугацаа: 11 сарын 17-ны өдрийн 09:00-12:00 цагт. Танхимаар 3 цаг.
Сургалт болох газар:
ЧД, 2-р хороо, Урт цагааны баруун хойно, 8 шарга, Бизкон Аудитын байр, 4 давхарт, 402 тоот
Бүртгэл: Оролцох хүний овог нэр, ББСБ-ын нэр, албан тушаал, мэйл хаяг, утасны дугаарыг admin@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү. Бүртгэл авч байна.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 hours
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes