“Show & Share” воркшоп зохион байгууллаа

МББСБХолбоо нь Юнител Групп-тай хамтран банк бус санхүүгийн байгууллагуудын удирдлага, IT хариуцсан захирлуудад зориулсан “Show & Share” воркшопыг 2025 оны 11-р сарын 24 -ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Оролцогчид Юнител Группын амжилттай хэрэгжүүлж буй “Costumer parnership incubation” хөтөлбөрийн тэргүүн туршлага болох “Mstar hub” технологийн танхимаар зочилж, БОНЗ, технологи, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, удирдлага, Big data, AI-тай холбоотой мэдлэг, туршлага, практиктай танилцаж, санал бодлоо хуваалцлаа.
“Show & Share” воркшопыг хамтран зохион байгуулсан Юнител группын хамт олон Та бүхэндээ дахин талархал илэрхийлье.






